Gladdon

2010-07-19 - Хайрын 4 мөртүүд №3


Энгүйхэн яриа нь чихэнд минь эгшиглэж би инээмсгэлдэг
Эрхлэх дүрийг нь нүдэндээ төсөөлөн баясал төрдөг
Хөдөлгөөн бүр нь санаанд ирж тайтгаруулдаг
Хөхрөн инээх нь зүрхэнд дуулдахад яаран тэмүүлдэг...


Зүрхийг минь чи дэлгээд хардаг ч болоосой
Зүү орох зайгүй нэг л нэр бичээстэй бий
Сэтгэлийг минь чи тольдоод хардаг ч болоосой
Сэвгүй тунгалаг нэг л хүний хөрөг тэнд тодхон бий...


Ухаан бодол төвлөрөхгүй юм
Урсах цаг хугацаа удаад ч байх шиг
Нэг л адгаж яараад байх юм
Нэхэх цаг хугацаа дэндүү хурдан ч юм шиг...

Ариухан бөгөөд гэгээн гунигтай миний хайр

Анхны бөгөөд эцсийн байх цор ганц миний л хайр

Ахиад надтай учрахгүй өөр хэнтэй ч таарахгүй

Алдаа ихтэй ч насан туршид үнэтэй миний хайр

 

Чамгүйгээр өөрийгөө төсөөлөх хором надад байгаагүй

Чамгүйгээр амьдрах хүсэл надад төрөөгүй

Чамтай л байх гэж би өөрөөсөө хүртэл татгалзсан

Чамайг л хайрлах гэж бусдыг би түлхсэн

 

Итгэл дүүрэн хайранд минь

Инээд нулимс хамтдаа багтдаг байсан

Итгэл дүүрнээр би маргаашийг  төсөөлөхөд

Ирээдүйн тэр нар хүртэл угтаж намайг мишээдэг байсан

 

Нартай энэ өдөр бүүдгэр санагдах болжээ

Нартад амьдрах хоногууд урт санагдах болж

Намайг хаясан түүүнийг бага багаар мартах болж

Надтай учирсан хайрыг өдөр өдрөөр булшлах болжээ.

 

Инээж байгаа дүр чинь зүүдэнд үзэгдэхээ болчихож

Ирнэ гэсэн итгэл цөхрөн хааяа гунигладаг болчихож

Итгэл дүүрэн дулаан сэтгэл хөрөөд нэг л хүйтэн болчихож

Ингээд л дуусна гэсэн бодол толгойд эргэлддэг болчихожээ

 

Сэтгэлд дотно үнэр чинь хаашаа ч юм оджээ

Сэргэлэн цовоо зан минь уур бухидлаар солигдож

Сэтгэл татам дүр чинь санаанд буухгүй болжээ

Сэргээж намайг хурцлах үг ч одоо байхгүй болж.

 

Дуунд би өөрийгөө бүүвэйлж

Дутуу бүхнээ нөхөх юмдаа

Дуулж чадахгүй ч дотроо онгойтол

Дуулим хорвоод орилож явьядаа.

 


 

Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд


Бичлэг: 1 » Нийт: 4
Өмнөх | Дараагийн




:-)
 
xaax