Gladdon

2010-04-26 - Шүлэг

Хэрвээ уйтгар гуниг чамаас холдохгүй
  ганцаардал хажууханд чинь байвал
Хорвоо ертөнцөдчамайг хэн нэгэн
  хайрлаж байгааг санаарай.
Хэн нэгний хувьд чи хорвоо ертөнц
  хорвоо ертөнцийн хувьд чи хэн нэгэн
                    Халуун хайранд шатаж явсан ч
                    Хайраа илчлээгүй би даруухан охин
                    Харамлах сэтгэл төрж байсан ч
                    Хэрүүл гуйгаагүй би тайван охин
                    Анхны болзоондоо яарч байсан ч
                    Түрүүлж очоогүй би бардам охин
                    Аавын хөвгүүдийн барьсан цэцгийг
                    Тоож аваагүй би үнэнч охин

Мартагдашгүй нэгэн хайр минь
 Манан мэт замхарч
Марал гурван үг минь
 Эзнээ эрэн тэнүүчилж
Зөрүүд хойрго зан минь
 Бодол санааг сарниулж
Заяагаар учирсан чамайг зүрхэн тольтоос хийсгэжээ.
                     Хардаад хэрэггүй ээ би чамдаа үнэнч
                     Харамлаад хэрэггүй ээ би зөвхөн чинийх
                     Санаад хэрэггүй ээ би чамтайгаа хамт
                     Шаналаад хэрэггүй ээ би чамдаа хайртай.
Би хунгаа үдэж хөлдөж хоцорсон нуур
Би хуруунаас мултарч зэвээр гагнагдсан бөгж
Би хайрандаа уйлж чамруу хийссэн навч
Би чимээгүй шаналж гуниглах тавилантай нэгэн






Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд


Бичлэг: 4 » Нийт: 4
Өмнөх | Дараагийн




:-)
 
xaax