2010-07-19 - Шинэ бүхний эхлэл
Тэр нэгэн хүнээс салчихаад гуниг дүүрэн алхаж явсан цаг саяхан. Гэтэл одоо тэр хүний дүр миний бодол санаанд ч алга. Тэр хүнээс салж чадахгүй хэмээн бодож явсан гэтэл....
Үнэндээ би яагаад салсан гэдгээ мэддэггүй юм гэнэт л бид нэг нэгэндээ хамаагүй хүмүүс болсон байсан. Энэ нь бидний хэн нэгний л буруу магадгүй сайн байсан хэрнээ бардам зан гаргадаг байсан миний буруу аль эсвэл сайн биш мөртлөө эндүүрч явсан тэрний буруу юм болвуу? Чамтай байсан хором бүрд би л ганцхан догдолдог байсан худлаа хэлсэн үг бүр чинь надад ямар хүчтэй хүрч ямар их догдлуулдаг байсныг чи гадарлахгүй байх.
Гэхдээ одоо намайг шархлуулж байсан тэр үгс чинь чамайг хайрлаж явсан тэр зүрх сэтгэлтэй миний зүрх сэтгэлээс холдон одлоо. Одоо дахин чиний тухай бодохыг хүссэн ч чиний инээмсэглэсэн тэр харц миний сэтгэлд буухгүй юм. Бидний дунд дурсамж байсан гэж үү? Аль эсвэл зүгээр л нэг хөнгөн сэтгэл хөдөлгөсөн уулзалт байсныг хайр гэж андуурсан юм боловуу?
Сэтгэгдлүүд
2010-07-19 - хэхэ...
Бичсэн: Зоригт ван
Би яагад мэднэ гэж ай...Эргэж иркү явчаад юу гээд байнаа ккк...Би мэдкүээ, тэр наймаалж л сайн мэдэж байгаа байх...
2010-07-19 -
Бичсэн: luna
Амжилт хүсье Заяа....чи зөв шийджээ...
Зоригт ван: Харин ч хамгийн сайн мэдэх сэдэв чинь биш гэж үү...ккк
2010-07-19 -
Бичсэн: Зоригт ван
Аа золиг гэж миний мэдкү сэдэв байна...